Европын холбооноос явуулсан судалгаа Их Британи хэт таргалалттай эмэгтэйчүүдийн тоогоор Европт тэргүүлж байгааг харуулжээ. Судалгааны агентлаг “Eurostat”-аас Европын 19 оронд явуулсан судалгаанаас харахад Их Британийн нийт эмэгтэйчүүдийн бараг дөрөвний нэг хувь буюу 23.9 хувь нь хэт таргалалттай байна. Мөн Британи хэт тарган эрчүүдийнхээ тоогоор Мальтын дараа орж байгаа ажээ. Хүний биеийн жингийн индекс буюу жин, өндрийн хэмжээг харьцуулж гаргасан тодорхой хэмжээнээс их байгаа тохиолдолд таргалалттай гэж үздэг.
Статистикчдийн тооцоолж буйгаар Европын орнуудад хэт тарган хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Судалгааны дүнгээр хэт таргалалттай хүмүүсийн тоогоор Уэльс, Умард Ирланд болон Шотландын үзүүлэлт адилхан гарчээ. Хэт тарган эмэгтэйчүүдийн тоогоор Их Британийн дараа Мальт, Латив зэрэг орнууд бүртгэгдсэн байна. Харин Унгар, Чех зэрэг орнуудад хэт тарган эрчүүдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Н.Энх