А.Цэдэнсодномын нэрэмжит тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

А.Цэдэнсодномын нэрэмжит тэмцээн боллоо

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодномын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн тэмцээн энэ сарын 24, 25-нд Налайх дүүргийн Спортын ордонд боллоо. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан уг тэмцээнд нийслэлийн дүүргүүд болон Орхон, Төв аймгийн 18 нийгэмлэг, клубын 130 орчим залуу тамирчин оролцсон байна. Түүнчлэн ОХУ-ын Буриад улсаас гурван тамирчин ирж, оролцжээ.

Тэмцээний аваргуудыг танилцуулж байна.

Эрэгтэй:

50 кг: П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/
55 кг: Ө.Тогтохбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/
60 кг: Т.Түвшинтулга /”Олимп” сургууль/
66 кг: Г.Идэрхүү /”Олимп” сургууль/

Эмэгтэй:

44 кг: С.Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
48 кг: Ц.Цэнджав /Налайх дүүрэг, “Эрдэм Оюу” цогцолбор/
51 кг: Э.Оюун-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/
55 кг: Э.Даваачимэг /БТСДуС/
59 кг: Л.Хонгорзул /73 дугаар сургууль/

Тэмцээнд багийн дүнгээр Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Эрдэм Оюу” цогцолборын баг тамирчид 33 оноогоор тэргүүлж, О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Олимп” сургууль 31 оноогоор хоёрдугаарт, харин гуравдугаар байрт Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб шалгарчээ. Харин шилдэг тамирчнаар “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг, “Эрдэм Оюу” цогцолборын бөх Ц.Цэнджав нар тодорсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж