УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хэнтийн нутгаар хүйтэрч 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө хүйтэрч 5-10 градус хүйтэн байна.