
Өчигдөр өглөө Улаанбаатарт газардах хуваарьтай байсан МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас саатсан талаар бид мэдээлсэн билээ. Цаг агаараас болж саатаад байсан Берлин- Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоц Москва хотод буулт хийлгүй Берлинээс шууд нислэг үйлдэж /Монголын цагаар 15.00 цагийн орчимд/, өчигдөр оройн 23.12 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан байна. Харин цаг агаарын байдал 17.00 цагаас хойш дээрдсэн тул Москвагийн “Шереметьево-2” нисэх буудалд Улаанбаатарыг зорихоор хүлээж байсан 82 зорчигчийг Оросын “Аэрофлот” компанийн онгоцоор авчирсан байна.
С.Отгон