ШТС-д гарсан хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

ШТС-д гарсан хэргийг шалгаж байна

Төв аймгийн Батсүмбэр суманд арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө онц ноцтой хүн амины 
хэрэг  гарсан. Тус
суманд  үйл ажиллагаа явуулж байсан "Гурван цагаан далай" компанийн ШТС-ыг дээрэмдэж, 30 настай Д гэгч ажилтныг хөнөөн, талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж зугтсан хэрэгт одоогоор дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулаад байгаа аж. Гэхдээ
тэдний гэм буруутай нь тогтоогдоог
үй байгаа гэлээ. Хэргийн
газарт байсан талийгаачийн н
өхрийн мэдүүлснээр нүүрээ халхалсан гурван залуу тэднийг айлган сүрдүүлж, 2-3 сая төгрөг дээрэмдэн, эхнэрийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан юм.

Уг хэргийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар
УМБГ, ЭЦГ-ын алба хаагчдаа
с бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсгийнхэн аймгийн цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн газар, тусгайгийнхантай  хамтран гэмт этгээдүүдийг баривчлахаар дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Тэд 16-гаас дээш  насны эрэгтэйчүүдийг байцааж, тухайн өдөр галт тэргээр зорчсон зорчигчдыг шалгажээ.  Мөн аймаг руу орж, гарч байгаа бүх
автомашиныг шалгаж
,
замаасаа зорчигч авахыг хориглосон байна.  

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж