АНУ-ын Лос Анжелес хотын дарга Антонио Вилларейгоса “Уолл-стритийг эзэл” хөдөлгөөнд оролцогчдод ирэх даваа гаригийн 12 цаг гэхэд майхант хотхоноо “Сити холл” паркаас нүүлгэхийг шаардсан тухай ВВС мэдээлэв.
Шаардлагад нүүхгүй үлдсэн эсэргүүцэгчдийг хотын захиргааны шийдвэрийн дагуу баривчилна хэмээн мэдэгджээ. Эсэргүүцэгчдийн лагерийг нүүлгэх болсон албан ёсны шалтгаан нь нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах явдал гэж Антонио Вилларейгоса хэлсэн байна.
Харин эсэргүүцэгчид хотын даргын мэдэгдлийг хүлээж авалгүй буцаасан аж. Хөдөлгөөний нэгэн оролцогч “Уолл-стритийг эзэл” нь улс орны ухамсарыг сэрээсэн. Энэ бол тайван хүчирхийлэлгүй эсэргүүцэл гэдгээр бахархаж байна гэж хэлжээ. The Occupy LA хөдөлгөөн аравдугаар сарын нэгэнд эхэлсэн юм.
Н.Тунгалаг