Холливудын нэрт жүжигчин, кино од Женнифер Энистон өөрийн жүжигчний ажлаа нэг жилийн хугацаанд орхих гэж байгаа талаар Dailymail мэдээллээ. Одоо 42 настай жүжигчин өөрийн хувийн амьдралд анхаарлаа хандуулж, чөлөөт цагаа өөртөө зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Нэгэн эх сурвалжийн мэдээгээр Энистон энэ хугацаанд өөрийн нэгэн кино зохиолын продюсерийн ажлыг эхэлж магадгүй аж. Forbes сэтгүүлийн үнэлгээгээр Ж.Энистон Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг бөгөөд Эмми болон Алтан бөмбөрцөг шагналуудыг хүртэж байсан юм.
Н.Тунгалаг