
Гэхдээ зарим эдийн засагчид эдийн засгийн өсөлт нь тогтворжих болоогүй учир баярлахад эрт байна гэж дүгнэж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь улс орны хямралыг даван туулах болон хөгжлийн шинэ түвшинд хүрэх хэмжээнд хүрээгүй байна. Флекс Банкны удирдлагын ажилтан Михаил Шорохов хэлэхдээ Оросын эдийн засгийн хөгжлийн саад бэрхшээл нь авилга болон улсын байгууллагуудын хэт олшролт гэж тодорхойлжээ. Мөн тэрээр хүн амын орлого буурсан шалтгаан нь даатгалын болон цалингийн шимтгэл ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.
Н.Тунгалаг