“Tiger Football” Лондон хотоор

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

“Tiger Football” Лондон хотоор

Монголын үндэсний Боловсрол суваг телевиз Английн Премьер Лигийн тоглолтыг орон даяар албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх үйл ажиллагааныхаа хүрээнд Tiger Football-тай хамтран Англи улсаар аялан сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэн, азтан шалгаруулж бэлэг гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ арга хэмжээний хүрээнд 2010 оны 11-р сард Английн Манчестер хотоор аялаад ирсэн билээ. Энэхүү аяллын онцлох үйл явдал бол домогт Манчестер Юнайтед клубын Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнгээр зочлон, Английн хөлбөмбөгийн шигшээ баг болон, Манчестер Юнайтед клубын довтлогч Вейн Рүнитай уулзсан явдал байлаа. Премьер лиг үзэгчдийн дунд “Рүнигээс асуулт асуу” хэмээх шилдэг асуултны уралдаан зарлан ялагчид Вейн Рүнигийн гарын үсэг бүхий хөл бөмбөгийн өмсгөлийг гардуулсан юм. Тэгвэл энэ онд Tiger Football Лондон хотоор аялаад ирлээ. Аялалынхаа хүрээнд Лондоны алдарт Челси клубын Стэмфорд Бридж цэнгэлдэх хүрээлэн болон дэлхийн хамгийн шилдэг цэнгэлдэх хүрээлэнгийн нэг алдарт Уэмблигээр аяллаа үргэлжлүүллээ. Уламжлал ёсоор хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчиддээ зориулан, тааварт уралдааны ялагчид Челси клубын од, хагас хамгаалагч Фрэнк Лэмпардын оригналь өмсгөлийг гардуулахаар уралдаан зарласан байгаа. 

2011 оны 11 сарын 20-ны өдрийн Челси vs Ливерпүүлийн тоглолт хэдэн онооны харьцаатай аль баг нь хожих вэ гэсэн асуултын уралдаан зарласан бөгөөд уралдааны ялагчаар 23 цаг 44 минут 51 секундэд “Chelsea 1 – 2 Liverpool TSB80052819” мессежийг 155068 дугаарт илгээсэн Даваа овогтой Буянмөнх тодорсон байна. Ялагчийн шагналыг өнөөдөр орой 22 цаг 35 минутаас “Манчестр Юнайтед” vs “Нью Касл” багийн тоглолтын өмнө гардуулах болно.

Мөн өнөөдрөөс эхлэн “Tiger Football Лондон хотоор…” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх бөгөөд та бүхнийг “Боловсрол суваг” телевизтэй хамт Лондон хотоор аялахыг урьж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж