“Нэг Монгол” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

“Нэг Монгол” өдөрлөг болов

Төрийн далбаа, дууллаа дээдлэх “Нэг Монгол” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 3000 залуу төрийн дуулал эгшиглүүлэн, төрийн далбаагаа мандуулав. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүрт стандарын дагуу хийсэн төрийн далбааг бэлэглэж байлаа.

Өдөрлөгийн үеэр  тусгаар тогтнолын үнэ цэнэ гэж юу вэ, эх орноо хайрлахын ач холбогдол, төрийн далбаа, дууллаа хүндэтгэж сурахад залуусыг уриалсан байна. “Нэг Монгол” өдөрлөгт 21 аймгийн оюутан, залуучуудын холбоо, ТББ-ууд, залуучуудын сайн дурын байгууллагынхан нэгджээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж