Медведев хөгжим сонсох дуртай

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Медведев хөгжим сонсох дуртай

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев эмэгтэйчүүдийн чуулганы үеэр бүсгүйчүүдэд хөгжим сонсч байхыг зөвлөсөн тухай ВВС мэдээлжээ. Д.Медведев “Та бүхэн ажил хийж байхдаа ч хөгжим сонсч бай” гээд өөрөө рок болон хүнд рок хөгжимд дуртайгаа хэлсэн аж. Түүнчлэн тэрээр сүүлийн үед өөрт нь хачин санагддаг байсан зарим хөгжим сэтгэл санааг нь тайвшруулдаг болохыг нээснээ ярьсан гэнэ.

Харин Ерөнхий сайд В.Путин орос хөгжимд дуртайгаа хэллээ. Түүнийг өөрийн имижээ хадгалан Оросын ард түмнийг хэрхэн уриалахаа мэддэг учир орос хөгжимд дуртай гэж хэлсэн байх сэтгүүлч таамаглалаа. Учир нь Путин нэгэн хандивийн үеэр Blueberry Hill хэмээх америкийн хуучин поп дууг дуулж байжээ. Гэхдээ төрийн тэргүүнүүд ямар хөгжим сонсдогоо яриагүй байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж