Улс тунхагласны ойн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Улс тунхагласны ойн барилдаан эхэллээ

Улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан яг одоо “Бөхийн өргөө”-нд эхэлж байна. Барилдаанд улсын арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Г.Элбэг, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын хүчит 256 бөх зодоглохоор иржээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил буюу Улс тунхагласны 86 жилийн ойн барилдаанд хүчит 128 бөх зодоглож, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэж байсан юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж