Ангараг гариг дээр робот ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Ангараг гариг дээр робот ажиллана

Ангараг гариг руу 60 см диаметртэй, зургаан дугуй бүхий Curiosity аппаратыг өнөөдөр Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс НАСА илгээж байгаа тухай вести.ру сайт мэдээллээ.

Энэ аппаратны хамгийн гол даалгавар нь гариг дээр амьдрал байсан үгүйг судлах ул мөрийг хайх явдал юм. АНУ-ын сансрын агентлагийн хувьд түүхэн үйл явдал болж байна гэж олон сэтгүүлчид үзэж байна. Curiosity аппарат нь өмөн хөөргөж байсан Opportunity болон Spirit аппаратуудаас хэмжээний хувьд том юм.

Curiosity ирэх оны есдүгээр сард Ангараг гаригт хүрэх бөгөөд энэ гаригийн агаар мандалд 5 мянган км/цагийн хурдтай орно гэж эрдэмтэд тооцоолсон аж. Аппарат улаан гариг дээр дэлхийн хоёр жилийн хугацаанд ажиллах бөгөөд гаригаас хөрсний дээжийг авч, дэлхий рүү явуулах гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж