Галт тэргэнд хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд хүн нас баржээ

Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлийн 275 дугаар галт тэргэнд энэ сарын 23-ны өдрийн 17.00 цагийн үед хүн нас барсан хэрэг гарчээ. Улаанбаатар хотын харьяат, 51 настай Г гэгч галт тэргэнд биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Галт тэрэг хөдлөхөөс өмнө хүн нас барсан тул Төмөр замын цагдаагийнхан галт тэргэнд цаг гаруй  үзлэг хийсэн байна. Талийгаачийг  өвчний улмаас нас барсан гэх албан бус мэдээлэл байна. Талийгаач ганцаараа явж байсан бөгөөд  өчигдөр ар гэрийнхэнд нь шарилыг нь хүлээлгэн өгчээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж