
Жуулчдыг татдаг Тимбукти хотод ийм явдал анх удаа гарч байна. Зэвсэглэсэн бүлэг дээрэмчид Алкаеда бүлэгтэй холбоотой бөгөөд ойролцоох бүс нутагт байдаг баруун Европын иргэд рүү халдлага үйлддэг гэжээ. Хэд хэдэн удаа жуулчдыг хулгайлж байгаа учраас Их Британи улс иргэдээ Мали улсын хойд хэсэг тэр тусмаа Тимбуки хот руу жуулчлахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн Франц улсын хоёр геологич өнгөрсөн пүрэв гаригт Хомбори тосгонд мөн зэвсэглэсэн дээрэмчдэд хулгайлагдсан юм.
Н.Тунгалаг