
Мөн энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:42 цагт зам тээврийн ослын дуудлага ирсэн байна. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, зургаан буудлын автобусны буудлын замд Ниссан маркийн автомашин, Тоёото маркийн автомашин мөргөлдөж, 30 настай эмэгтэй Э хавчуулагдсан байсныг аврах бүлгийнхэн гаргаж, ГССҮТ-д хүргэжээ.
Нийслэлийн шуурхай бүлэг 105 утсанд өнгөрсөн шөнө нийт найман дуудлага ирсэн байна. Үүнээс галын гурав, зөрчлийн нэг, цахилгаан шатанд хүн гацсан нэг, зам тээврийн ослын нэг дуудлага ирсэн байна.
С.Отгон