
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэргийг Сүхбаатар дүүргийн прокурор Н.Чимгээ хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Эрүүгийн хуулийн 148.3, 150.3-аар зүйлчилсэн хэргийг ямар үндэслэлээр буцаасныг Сүхбаатар дүүргийн прокурор Н.Чимгээгээс тодруулахад “Нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад хэд хонож байна. Ямар үндэслэлээр буцааснаа тайлбарлах боломжгүй” гэв. Д.Сүрэнхор эрх мэдэл албан тушаалаа урвуулан улсад 90 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Х.Хангал