Ерөнхийлөгч Д.Болдын тоглолтыг үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Д.Болдын тоглолтыг үзнэ

Дуучин Д.Болдын өнгөрсөн зургадугаар сард Төрийн ордонд эгшиглүүлсэн “Монгол поп” тоглолт энэ өдрүүдэд улаанбаатарчуудыг “UB Palace”-т уулзуулж байна. Өмнө нь Төрийн ордонд зөвхөн урилгатай зочдыг онцлон үзүүлж байсан энэ тоглолт өнөөдөр “UB Palace”-ын концертийн их танхимд гурав дахь өдрөө үргэлжлэх бөгөөд хаалтын тоглолт өмнөх хоёр өдрийнхөөс өвөрмөц болох бололтой. Учир нь дуучин Д.Болдын өнөөдрийн тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж сонирхохоор болжээ. Монгол үндэсний хөгжим, ёс заншил, ая дангийн онцлогийг поп урсгалд зохируулан шинэ урсгал бий болгож буй залуу уран бүтээлчийг эрхэм Ерөнхийлөгч дэмжин, амралтын үдшийг Монгол попын хэмнэлд зориулахаар шийдсэн бололтой.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж