Тунхагласны баяраар тайзнаа Атилла морилно

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Тунхагласны баяраар тайзнаа Атилла морилно

Өнөөдөр онцгой өдөр. Улс тунхагласны баяр. Эрх чөлөөг тунхагласан энэ түүхэн өдөр их хааны хөрөг бүжгийн хэлээр тайзнаа амилна. ДБЭТ-т “Тэнгэрийн ташуур” нэртэй шинэ балет өнөөдөр 17 цагаас нээлтээ хийнэ.

А.Батдэлгэрийн дэглэн найруулж, өөрөө хөгжмийг нь мөн зохиосон уг бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулахаар алс холын Америкаас нэгэн эрхэм ирсэн байгаа. Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кэй ДБЭТ-ын байнгын зочин болсоор удаж байна. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард ирэхдээ “Хунт нуур”-ыг дохисон. Хүн гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан, тэнгэрийн тамгатай бас нэгэн уран бүтээл ийнхүү сонгодог театрын тайзнаа амилах нь ээ. Их ойд зориулсан “Тэнгэрийн хүү” жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдож байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж