Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар өнөөдөр тохиож буй Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан 11.40 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, эрх баригч намууд, нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхэд хүндэт харуул жагсч, цэргийн үлээвэр найрал хөгжимд төрийн дуулал эгшиглүүлж байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж