
Ренат Кузьмины хэлж буйгаар Щербанийг хөнөөсөн алуурчин хөлсөө Юлия Тимошенко болон тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан Павел Лазаренко нарын компанийн данснаас авсан гэнэ. Украины Прокурорын Ерөнхий Газар П.Лазаренког АНУ-д “мөнгөө угааж” байсан гэж үзээд АНУ-ын хууль хяналтын байгууллагад мөрдлөгө хийх тусламж хүссэн юм. П.Щербанийн аллагад сэжиглэн найман хүнийг 2002 онд саатуулсан аж. Тэдний гурав нь ялын дээд хэмжээ авч, үлдсэн тавыг нь шүүхийн шийдвэрээр буруутгажээ.
Н.Тунгалаг