
ТОР-20 индекс 21006.67 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 431.69 нэгжээр буюу 2.0%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Шивээ овоо /14.3%/, Талх чихэр /13.0%/, Адуунчулуун /10.4%/, Баянтээг /8.3%/, Могойн гол /7.1%/, Багануур /4.3%/, Монголиан девелопмент ресорсес /4.0%/, Женко тур бюро /3.1%/, УИД/ 2.0%/, Говь /2.0%/, МЦХ /1.8%/, Баянгол ЗБ /1.3%/, АПУ /1.1%/, Таван толгой /0.9%/, Хөх ган /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
- Зах зээлийн нийт үнэлгээ 81.4 тэрбум төгрөгөөр буюу 3.6%-иар буурч, 2 их наяд 189.7 тэрбум төгрөг болсон байна.
- Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан тээвэр /74.8%/, Хишиг уул /51.4%/, Машин механизм /31.3%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Ундарга өмнөговь /21.0%/, Материал импекс /20.9%/, УБ БҮК /17.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
- Нийт 67 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа
- Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /6.3 сая ширхэг/, Силикат /73.9 мянган ширхэг/, Женко тур бюро /49.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
- Үнийн дүнгээр Ремикон /881.6 сая төгрөг/, БиДиСек /122.7 сая төгрөг/, АПУ /75.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.