“Мотив” хамтлаг клип хуулбарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Мотив” хамтлаг клип хуулбарлажээ


Монголын рок, попын залуу үеийнхэн шинийг сэтгэж чаддаггүй бололтой. Саяхан “Киви” хамтлаг дуучин Taylor Swift-ийн клипийг дуурайлган хийсэн. Тэгвэл “Мотив” хамтлаг ч гэсэн Ne-Yo-гийн клипийг шууд хуулбарласан байна. Нэг хэсэг залуусыг байлдан дагуулж байсан “Хайрын гэгээ” дууных нь клип хулгайн клип байжээ. Ne-Yo-гийн Part Of The List хэмээх дууны клипийг хулгайлсан аж. Хуулах хуулахдаа бүр сайн хуулбарлажээ. Шинийг сэтгэж чадахгүй юм аа гэхэд сайн хуулбарлаж байвал бас нэг давуу тал гэж үздэг болсон энэ залуу уран бүтээлчид маань хэзээ нэг өөрсдийн бүтээлтэй болно оо. Аль эсвэл Ne-Yoманайхны клипийг хулгайлав уу?. Ямартай ч гадныхны клип, дууг хулгайлж байхаа болимоор юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж