
Элчин сайд П.Сүндэв хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ энэ жил Монгол Улсын хувьд олон сайхан тэмдэглэлт ойгоор дүүрэн жил болж байгааг дурьдаад Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг БНСВУ-тай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байдгийг онцлон тэмдэглэв. БНСВУ –ын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Нгүен Фыөнг Нга хэлсэн үгэндээ “хоёр орны ард түмний урт удаан хугацааны эрх ашгийн төлөө, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн төлөө хоёр талын харилцааг улам бүр илүү үр ашигтай бөгөөд бодитойгоор хөгжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаа” -гаа онцлов. Элчин сайд П.Сүндэв Монгол улсын өнөөгийн хөгжлийн талаар болон хоёр талын харилцааны асуудлаар Вьетнамын Төв телевизэд дэлгэрэнгүй сурвалжлага өглөө.
Дээрхи түүхэн ойнуудыг тохиолдуулан тохиолдуулан Вьетнам улсад суралцаж буй монгол оюутан залуусын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, хөл бөмбөг зэрэг спортын олон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулж, түрүүлсэн баг, тамирчдад Элчин сайд шилжин явах цом, дурсгалын зүйл гардуулав гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.