Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Өнөөдөр Улс тунхагласны 87 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Улс тунхагласны ойг тохиолдуулан өнөөдөр 11.40 цагт Монгол Улсын төр засгийн удирдлагууд  Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж,  Чингис хааны хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн Тусгаар тогтнолын талбайд “Нэг Монгол” өдөрлөг зохион байгуулах бөгөөд энэ нь төрийн далбаа, дууллаа хүндэтгэн, дээдлэхийг уриалах зорилготой арга хэмжээ байх юм. “Нэг Монгол” өдөрлөгт 21 аймгийн оюутан, залуучуудын холбоо, ТББ-ууд, залуучуудын сайн дурын байгууллагынхан нэгдсэнээр 3000 залуу төрийн дууллыг нэгэн зэрэг дуулан, төрийн далбаагаа хүндэтгэн мандуулахаар болжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж