Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.11.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

2011 оны 11 дугээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Халх голын сав газар, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зарим газраар, 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн зүгийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж