Уг төслийн хүрээнд 4000 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулж, 900000 ам. долларын тоног төхөөрөмжөөр эмнэлгийн байгууллагуудыг хангах арга хэмжээ авсны үр дүнд Дархан, Орхон аймгуудад вирүсологийн лаборатори байгуулж, шаардлагатай оношилуур, тоног төхөөрөмжийн иж бүрдлээр хангаж, 5-6 мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулжээ.
Төсөл хэрэгжсэн аймгуудын нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төв зэрэг байгууллагуудад өвчтөнийг хянах монитор, зөөврийн рентген, эхо, зүрхний бичлэгийн болон ариутгалын аппарат, зайнаас халуун хэмжигч, хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт 210 гаруй сая төгрөгийн өртөгтэй эмчилгээ, оношилгооны багаж, төхөөрөмжийг нийлүүлсэн нь халдварт өвчнийг оношлох, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах чадварыг эрс сайжруулсан байна.