Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын зарим гишүүд энгэрээ мялаагаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Одбаярыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Я.Батсуурь, Х.Тэмүүжин, Д.Энхбат нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнасныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх О.Баяраа нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаярыг Алтан гадас одонгоор шагнасныг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гардуулан баяр хүргэв.
Г.Дарь