Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэнэ

1912 оны хоёрдугаар сарын 09 нд Богд хаан лүндэн буулгаж Монгол Улс нийслэлтэй болсныг зарлан Нийслэл хүрээ хэмээн нэрлэж хотол олноороо өдөржин баяр наадам хийж байсан гэдэг. Тэр цагаас хойш 100 жил улиран одож буй энэ цаг үед нийслэлийнхээ 100 жилийн ойг тэмдэглэх тухай Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн билээ.

Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн хуралдаан болж түүхэн ойг  иргэдийн баяр болгох, хотын иргэний бахархал, соёлыг төлөвшүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг хотдоо хайртай, боловсролтой соёлтой иргэн болгон хүмүүжүүлхэд гол ажлаа чиглүүлхээр боллоо. Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хотынхоо баялаг түүхийг иргэддээ мэдүүлэх, хотын иргэн болсондоо бахархан тэр чинээгээрээ нийслэлээ хайрладаг соёлыг төлөвшүүлэхэд бидний ажил онцгой чухал үүрэг хүлээж байна хэмээн тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж