Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхлэх гэж байна

Засгийн газрын ээлжит хуралдааныг
өнөөдөр 17.00 цагт зарласан бөгөөд одоогоор сайд нар хурлын танхим руу
орж эхлээд байна. Тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх талаар
тодруулахад тодорхой хариулт өгөхгүй байгаа юм. Харин зарим эх
сурвалжаас ирүүлсэн мэдээллээр ирэх даваа гаригт багш, эмч, урлаг
соёлынхон улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулахаар мэдэгдсэн тул
цалин, тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэхтэй холбоотойгоор Засгийн газрын
ээлжит бус хурал зарласан гэж буй юм. Монгол Улсын Засгийн газраас ирэх
онд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхээр болж 2012 оны нэгдсэн
төсөвт хөрөнгийн хэмжээг тусгаад байгаа. Харин багш нарын хувьд цалинг
ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх ёстой хэмээн өнгөрсөн
хугацаанд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж Засгийн газрын
холбогдох сайд нараас хариу хүссэн ч тодорхой тайлбар ирүүлээгүй юм.
Тиймээс ирэх даваа гаригт ажил хаялт зарлана хэмээн мэдэгдээд байгаа
билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж