Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Ээж, хүү хоёрын ажил

“Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр хүүгээ ажилдаа авчрахыг зөвшөөрдөг болохоор зураг авахуулах ажилдаа дуртай гэнэ. Харин арван сартай Флинн хүү ээжийгээ нэг өдөр ч болов гэртээ өөртэй нь хамт байхыг хүсдэг байхыг хэн мэдэх билээ. Супер модель бүсгүй саяхан “David Jones”-ын рекламны зураг авахуулахаар хүүгаа тэвэрч очсон гэнэ. Олон цагийн зураг авалтад ээж хүү хоёр ядарсан байртай зогсч байсан ч Миранда поз авахаа хүлээн зогсохдоо хүүгээ тэврэн жаргалтай харагдаж байжээ. “Victoria"s Secret” дотуур хувцасны загварын шоуны хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг Миранда Керр энэ жил  2.5 сая ам.долларын үнэтэй “Fantasy Bra”-г өмсөх эрх авсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж