Хоёр үеийнхний уулзалтад Н.Багабанди оролцов

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хоёр үеийнхний уулзалтад Н.Багабанди оролцов

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос санаачлан Монголын Оюутны холбоотой хамтран өнөөдөр “50 ахмад 50 залуу” уулзалтыг Гадаад харилцааны яамны “А” танхимд зохион байгууллаа. Улс тунхагласны 87 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Б.Содном, Ш.Гунгаадорж, МАН-ын дарга асан Г.Очирбат, Б.Даш-Ёндон нарын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд оролцож, өнгөрсөн жилийн түүхийн ололт бас алдааг дүгнэн цэгнэж халуун дотно яриа өрнүүллээ. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхт өдрөөс хойшхи 90 гаруй жилийн амжилт ололт, алдаа оноо бүхэн  МАН-тай холбогддог. Энэ утгаараа ч ахмадуудын хувьд ярих зүйл их, залуучууд харин сонсох сонин түүх олон байлаа. Ахмад үеийнхний хувьд залуу үед хандаж хэлсэн үгэндээ “Бусдаас үг сонсож, авах гээхийн ухаанаар хандах” нь чухал болохыг онцлон захьсан. Мөн улс орноо хөгжүүлэх гэрэлтэй ирээдүй залуучууд та бүхний гарт байгаа шүү” гэдгийг онцлон захисан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж