Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Хятадад өчигдөр химийн үйлдвэрийн агуулах  дэлбэрсэний улмаас  6,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт Гуанжоу мужийн химийн нэгэн үйлдвэрт болжээ.  Дэлбэрэлтийн улмаас хлорт устөрөгчийн хий агаарт дэгдээд байгаа гэнэ. Хлорт устөрөгч  нь амьсгалын системийг гэмтээдэг хорт хий ажээ. Ослын газарт гал сөнөөгчид одоо хүртэл ажиллаж, шинжээчид ослын шалтгааныг тогтоох шинжилгээ явуулж байгаа гэнэ. Өнгөрсөн бямба гаригт Хятадын Цинтай хотын химийн нэгэн үйлдвэрт дэлбэрэлт гарсны улмаас 14 хүн амиа алдсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж