Хөдөлмөрийн хуулийг таниулна

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийг таниулна

Улс орны хөгжилд чадварлаг боловсон хүчин ихээхэн нэмэр болдогтой маргах хүн үгүй биз. Ажил олдохгүй байна гэсэн хариултын цаана ажлаа хайж чадахгүй байгаа гэсэн гаргалгаа бий. Харин хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах ч хуулийн дагуух боловсон хүчнийг дэмжсэн үзэл баримтлал болоод дүрэм журмыг төдийлөн сайн мэдэхгүй асуудал байгаа юм. Нөгөө талаас албан байгууллагууд, тэр дундаа хүний нөөцийн менежер боловсон хүчнээ хэрхэн хуулийн дагуу хөдөлмөр хөлсийг нь үнэлэх, туслах, анхаарах тухай хууль зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байх аваас чадварлаг боловсон хүчнээ удаан хугацаанд хадгалан ажиллуулж чадахгүй байдалд хүрэх нь зайлшгүй. Цаашлаад компани бүрэлдэн тогтох эсэх асуудал яригдах хэмжээний аюул нүүрлэж болохуйц.

Чухам энэхүү аюулаас урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн хуулийн тухай цогц мэдлэг, мэдээллийг таниулах зорилготой “Хөдөлмөрийн харилцаа” сургалт ирэх сарын 3-нд Чойжинламын музейн зүүн талд байрлах “City center”-т зохион байгуулагдах гэж байна.  Уг сургалтыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн иргэний эрх зүйн танхимын багш нар удирдан явуулах бөгөөд компанийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч, хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт 20-оос дээшгүй оролцогчидтойгоор явагдах юм ажээ.

У.Болормаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж