МАН-ын дарга С.Батболд 30,8%-иар тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга С.Батболд 30,8%-иар тэргүүлжээ

“АЛЬТЕРНАТИВ” төвөөс явуулсан судалгааны тайланг танилцуулж байна
Энэхүү судалгааг 2011.11.17-20-ны хооронд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 1100 респондентоос авсан болно. Судалгааг авах үед УИХ-аар парламентын сонгуулийн хуулийг ид хэлэлцэж байсны зэрэгцээ парламентад суудалтай намууд болон парламентын гадна байгаа улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын улс төрийн үйл ажиллагаа нэлээд идэвхижсэн үе байсныг онцлон тэмдэглэе.

Судалгааны гол зорилго:

  1. Улс төрийн намуудын рейтингийг тандах
  2. Олон нийтийн дунд улс төрийн намуудын лидерүүд, зүтгэлтнүүд хэр зэрэг нэр хүндтэй байгааг тодорхойлох
  3. Сонгогч олон түмний санаа сэтгэлийг бухимдуулж байгаа нийгэм, улс төр, эдийн засгийн ямар асуудал байгааг тодруулах, төр засгийн зүгээс нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтийн санаа бодлыг тандах

Судалгааг санамсаргүй сонголтын аргаар хийсэн болно. Судалгааны зарим үр дүнг танилцуулахад:

1. Улс төрийн намуудын рейтинг:

 Та улс төрийн намуудын одоогийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө уу? гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна.

2. Улс төрчдийн рейтинг

 Улс төрийн намуудын лидерүүдийн нэрийг санал болгож асуухад МАН, АН, бусад намуудын лидерүүдийн топ 25-д дараах улс төрчдийг нэрлэсэн байна. Үүнд:


Жич: Монгол улсын Ерөнхийлөгч намаас түдгэлзсэн өндөр албан тушаалтан тул намуудын лидерүүдийн жагсаалтанд оруулаагүй болно.
 

3. Төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт өгч байна вэ? гэсэн асуултанд дараах байдлаар үнэлсэн байна. Үүнд:


4. Төр засгийн зүгээс нэн яаралтай авч хэрэгжүүлэх асуудлуудыг нэрлэнэ үү?
гэсэн асуултанд судалгаанд оролцогчид давхардсан тоогоор дараах асуудлуудыг нэрлэсэн байна.


5. Таны бодлоор хамгийн тулхтай улс төрийн нам аль нь вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчид дараахь байдлаар хариулсан байна.
Үүнд:

6. Та одоогоор 2012 оны УИХ-ын сонгуульд аль намыг дэмжихээ товлосон уу? асуултанд судалгаанд оролцогчдын 39.2 хувь  нь товлосон, 60,8 хувь нь шийдээгүй байна гэж хариулжээ.


7. Та 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө нэр дэвшигчийн чухам юуг гол болгож сонголтоо хийх вэ?
гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 66.3 хувь нь хувь хүнийг нь харна, 18.9 хувь нь намыг харна, 14.8 хувь нь өөр бусад хүчин зүйлүүдийг харж байж шийднэ гэсэн хариулт өгсөн байна.

8. Та маргааш сонгууль болвол аль улс төрийн нам, хүчнийг дэмжих вэ? гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна. Үүнд:

“АЛЬТЕРНАТИВ” ТӨВ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж