Чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдсоор

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдсоор

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг батлахад ердөө таван өдөр үлдэж буй ч анхны хэлэлцүүлэг дээрээ ирээд гацаанд ороод байна. Төсвийн хэлэлцүүлгийг шуурхайлахын тулд УИХ-ын даргын зүгээс өчигдөр үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан, өнөөдрийн үдээс өмнөх хуралдаануудыг цуцалж, байнгын хороо, бүлгийн хуралдааныг хуралдуулах боломж олгосон ч хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг 2012 оны нэгдсэн төсөв дээр нарийвчилсан тохиролцоонд хараахан хүрч чадаагүйгээс өнөөдөр 15.00 цагт зарлагдсан чуулган одоо хэр нь хойшилсоор байна.

Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж чадахгүй байна. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг батлах хугацаа амралтын ирэх хоёр өдрийг оруулан тооцоход ердөө тав хоног үлдлээ.


Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж