“Монротой хамт долоо хоног”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Монротой хамт долоо хоног”

“Оскар”-ын шагналт жүжигчин Мерлин Монро удахгүй Их Британид “мэндлэх” гэж байна.  Колин Клэркийн дурсамжаас сэдэвлэн бүтээсэн “My Week With Marilyn” кино өнгөрсөн жил “Оскар”-ын шагнал хүртсэн “The King’s Speech” кино шиг шуугиан тарьж байгаа гэнэ. Харин Мерлин Монрогийн дүрд “Оскар”-ын шагнал хараахан хүртээгүй жүжигчин Мишель Уильямс тоглох ажээ. Гэвч уг шинэ кино дэлгэцийн супер одыг огт өөр өнцгөөс харуулах гэнэ. Кинонд бүжигчин Монро, жүжгийн зохиолч Артур Миллер хоёрын шинэхэн гэрлэлтийн тухай өгүүлдэг ажээ. Гэвч шинэхэн гэрлэсэн хос дотно харилцаа нь бүтэхгүй гэдгийг ухаардаг. Киноны гол дүрийн нэг жүжигчин Мишель Уильямс “Brokeback Mountain”, “Blue Valentine” зэрэг киноны дүрээр алдаршсан юм. Кинонд жүжигичн Жүди Денч мөн урилгаар тоглож байгаа юм байна.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж