“ПСЖ” Бэкхэмд 18 саяыг амлав

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“ПСЖ” Бэкхэмд 18 саяыг амлав

Францын “ПСЖ” багаас хөлбөмбөгийн “icon” гэгддэг Дэвид Бэкхэмд 11,6 сая фунт буюу 18 орчим сая ам.доллараар үнэлэгдэх 18 сарын хугацаатай гэрээний нөхцөл санал болгожээ. Катар эзэнтэй тус багийн хувьд мөнгө бол асуудал биш гэнэ. Харин “ПСЖ”-г Францын хөлбөмбөгийн нэгэн “акул” болгох зорилго агуулж буй ажээ. Бэкхэмийн “ЛА Галакси” баг өнгөрөгч даваа гаригт “Хьюстон Динамо”-г буулган авснаар MLS-ын аваргын цом хүртсэн билээ. Улмаар Бэкхэмийн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болж, тэрбээр чөлөөт агент болоод байгаа юм. Гэхдээ одоогоор Бэкхэм ирээдүйн карьерынхаа талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж