Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Иргэний андгай өргөв

Улс тунхагласны 87 жилийн ойн баярын
хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод суманд 87 хүүхэд иргэний андгай
өргөн Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Монголын залуучуудын
холбооны санаачлагаар 2003 оноос эхлэн улс даяар 16 насанд хүрсэн охид
хөвгүүдийг улс тунхагласны болон тэмдэглэлт баяр ёслолын үеэр Монгол
Улсын иргэний андгай өргүүлдэг уламжлалтай болоод байгаа. Монгол Улсын
иргэний андгай өргүүлэх ёслолын ажиллагаа нь бидний ирээдүй болсон охид
хөвгүүдийг эх орноо хайрлах үзэлтэй болгох, Монгол Улсын иргэн гэдгээрээ
бахархах ёс зүйг олгодог олон талын ач холбогдолтой юм. Иргэний
үнэмлэхээ ёс төртэй гардан авсан хүүхдүүдэд ахмад төрийн албан хаагч
Цэрэндорж сургаал айлдаж баяр хүргэж үг хэллээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж