Иргэний андгай өргөх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Иргэний андгай өргөх ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх удаагаа иргэний андгай өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ үйл ажиллагаа орон даяар нэг өдөр нэг цагт зохион байгуулагдаж буй юм байна. Харин Төрийн ордны Их танхимд болсон энэхүү иргэний андгай өргөх ёслолд нийслэлийн 800 сурагч оролцож, иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү иргэний андгай өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцлоо.

Дашрамд сануулахад, энэхүү иргэний андгай өргөх ёслолыг Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулж буй ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж