Гэмт хэргээс сэргийлэх аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс сэргийлэх аян өрнөж байна

Төв аймгийн Зуунмод сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо” 14 хоногийн аяныг энэ сарын 14-өөс эхлэн явуулж байна. Гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгоход сумын ГХУСАЗЗөвлөл, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аян Зуунмод сумын 6 баг, нийт байгууллагуудын дунд зохиогдох юм байна.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо” аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд яриа таниулга, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, баг дээр иргэдийн урамшилт эргүүлийг 2-оос доошгүй зохион явуулах, багийн иргэдийг хамруулсан өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээн зохиох, Иргэд олон нийтэд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, зөвлөмж, гарын авлага бэлтгэн тараах зэрэг ажлууд хийгдэнэ.  Аяны хугцаанд багийн иргэдээ сайн зохион байгуулж, санаачлагатай ажилласан 2 багийн ЗД-ыг, идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан 2 иргэн, мөн 1 дэд зөвлөлийг сумын ГХУСАЗЗ болон Цагдаагийн газрын шагналаар шагнаж урамшуулах юм байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж