Японд барааны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Японд барааны үнэ буурчээ

Японд өргөн хэрэглээний барааны үнэ буурч эхэлжээ. Энэ нь дефляци эдийн засгийн өсөлтөд дарамт болж, дотоодын эрэлт буурч байгаатай холбоотой гэнэ. Өргөн хэрэглээний барааны үнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн аравдугаар сард нэг хувиар буурсан юм.  Гол шалтгаан нь өнгөрсөн жил өссөн тамхины татварын өсөлт таамаглаж байснаас бууралттай байгаа ажээ. Иений ханш чанга байгаа боловч Европын өрийн хямрал дэлхийн гуравдахь хүчирхэг эдийн засагтай орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлж эхэлжээ. Дэлхийн эдийн засгийн доройтол түүхий нефтийн үнийг бууруулж байгаа ажээ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд нэг ам.долларын эсрэг иений ханш зургаан хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Шинжээчид дэлхийн эдийн засгийн доройтол газрын тосны үнэд дарамт учруулна гэж таамаглаж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж