-Аймаг орон нутаг төсвийн тал дээр учир дутагдалтай байдаг. Эдгээр хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жишиг сум болохын тулд тулгуур болсон төсвөө хэрхэн шийдэх гэж байна вэ?
-Төсвийн хувьд орон нутаг эрх мэдэл муутай нь үнэн. Гэхдээ бид 100 хувь улсын төсөвт найдаад, улсаас юм өгвөл хөгжинө хэмээн ямар хэмжээний эрх мэдэл өгөхийг нь хүлээн суухдаа биш бид өөрсдөө боломжит гарыг хайн олохдоо юм. Бид “Мерси Кор” олон улсын байгууллага болоод Төрийн байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтраад мөн хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөрийн байгууллага, сайн санаат иргэд гээд олон салбарыг хамарсан хүмүүсийн оролцоотойгоор энэ төсвөө хангаж чадвал боломж бидэнд нээлттэй байна. Үүний тулд энэ сарын 27-нд чуулга уулзалтыг хийж байгаа юм. Бид сум даяараа санаа нэг байж хөгжүүлье гэсэн зорилтыг дэвшүүлсэн.
-Аймгийн хэмжээнд ер нь шилжилт хөдөлгөөн хэр байдаг юэ?
2000-2001 оны үе байгалийн гамшиг ийн үеэр шилжилт хөдөлгөөн нэлээн их байсан. Одоогийн байдлаар харьцангуй зогссон. Ер нь бол орон нутгаа орхиод явахдаа биш төр засгийн ард түмний төлөө хэрэгжүүлж байгаа бодлого зорилтын хүрээнд, эндээ хөгжлөө өөрсдөө хамтраад бүтээн байгуулах хэрэгтэй байгаа юм. 10 жилийн хугацаанд 121 гаруй төслийг бид хэрэгжүүлж чадвал нийслэлээс 900 км алслагдсан Баяхонгор аймгийнхаа төвөөс 245 км алслагдсан монголын баруун өмнөд бүсийн нутагт ажиллаж амьдарч буй 3500, яг бүсийн гэвэл 7000 гаруй ард иргэд, нийт 10,000 ард иргэд тухайн орон нутагтаа хөгжлийг хангаад тогтвортой амьдраад, өөрсдийн хүсэн хүлээсэн үйлчилгээг аваад амьдарч болох нь ээ гэж үзэж байна.
-Алслагдсал аймгийн хувьд тулгамдсан асуудал юу байна. Мэдээж үйлдвэр үйлчилгээ эрхлэхэд, ирж очиход тээврийн зардал байдаг ч юм уу?
Ер нь тийм асуудал бий л дээ. Түүнээс гадна манай аймгийн тухайд алслагдсан бүс нутаг, 3 сум эрчим хүчний асуудал байдаг. Одоогийн байдлаар эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдоогүй байна. Дизель мотор, сэргээгдэх эрчим хүчний станцаар эрчим хэрэглээгээ хангаад явж байна. Гэхдээ ирэх оны улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтанд манай гурван сумыг эрчим хүчинд холбох тухай тусгагдсан. Бид хамгийн тулгадсан асуудлаа шийдэж чадах бол ингэснээр хөгжлийнхөө төслүүдийг хэрэгжүүлэхэд бүрэн боломж гарч ирэх юм.
У.Болормаа