“Occupy wall street” талархлын баяр тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“Occupy wall street” талархлын баяр тэмдэглэв

“Occupy wall street”-ийн жагсагчид өчигдөр талархлын баяраа тэмдэглэж, энэ өдрийн уламжлалт хоолоо авчирч иджээ. Нью Йоркийн “Zuccotti” паркт хөдөлгөөний  3,000 гаруй жагсагчид талархлын баярын онцгой хоолыг захиалж авчруулсан ажээ. Сайн дурынхан жагсагчдад хоол, ус, хулуутай зүсэм бялуу тарааж байхыг хажуугаар өнгөрч явсан хүмүүс харцгааж байжээ. АНУ даяар өрнөж буй уг эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн санхүүгийн корпорациудын хээл хахууль, ховдог шунахай байдлыг эсэргүүцэж байгаа билээ.  Тэд АНУ-ын  нийт баялгийн тэн хагасыг хүн амын нэг хүрэхгүй хувь нь эзэмшиж байгааг буруутгаж байгаа юм. Өөрсдийгөө хүн амын 99 хувийн төлөөлөл гэж буй тэдгээр хүмүүс хоёр сарын өмнөөс АНУ-ын санхүүгийн дүүрэгт жагсаал, суулт хийж байна. Жагсагчдын нэг "Би ажилтай, амьдрах гэр оронтой байгаадаа талархаж байна. Гэвч ажилгүй,  орон гэргүй хүмүүс олон байна шүү дээ” гэж ярьсан байна.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж