Энэтхэг улс анх удаа супер маркетын сүлжээг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. 1.2 тэрбум хүн амтай уг асар том зах зээлд хүнсний сүлжээний аварга “Walmart”, “Carrefour”, “Tesco” зэрэг компаниуд салбараа нээхээр 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх өчигдөр дээрх шийдвэрийг гаргажээ. Азийн гуравдахь том эдийн засагтай Энэтхэг улсад дэлхийн зургаан хүн тутмын нэг нь амьдардаг. Уг асар том зах зээл гадаадын бизнес эрхлэгчдийн хошуурдаг газар билээ. “Walmart”, түүний өрсөлдөгч “Carrefour” зэрэг хүнсний асар том сүлжээ тус улсад хөрөнгө оруулах гэж олон жил лоббидсон ажээ.
Н.Энх