“МанЮ” Энэтхэгт академиа нээв

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

“МанЮ” Энэтхэгт академиа нээв

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” клубын ерөнхий захирал Энэтхэгт зочилж, “Улаан чөтгөрүүд”-ийн академийн нээлтэд оролцлоо. Мумбай хотод нээгдэж байгаа тус багийн академийн ачаар Дэвид Бэкхэм, Райн Гиггзийн адил шилдэг хөлбөмбөгчид төрөн гарна хэмээн Дэвид Жилл найдаж байна. Энэтхэгийн томоохон зах зээл энэ академийг байгуулахад бас нэг түлхэц болсон нь гарцаагүй. “Юнайтед” ийнхүү дэлхий даяар хүрээгээ тэлж байгаа ч Давид Жилл Европ болон Англи руу гол анхаарлаа хандуулж байна. Тэрбээр “Манай баг улирлын эхлэлийг сайн тавилаа. Харин одоо Аваргуудын лигт амжилт үзүүлэх хэрэгтэй байна. Мөн ирэх долоо хоногт лигийн цомын шөвгийн найман тоглолттой болохоор бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Оролцсон тэмцээн бүртээ өндөр амжилт гаргах нь бидний зорилго. Заавал түрүүлэхдээ биш, хамгийн гол нь сайн өрсөлдөх” хэмээн ярьжээ.

Энэтхэгийн тухайд дэлхийн хөлбөмбөгт байр сууриа олохын тулд олон саад бэрхшээлийг даван туулах ёстой гэдгийг Жилл сануулж байна. Хэдийгээр хүн амын тоогоор давамгай ч дэд бүтэц дутагдаж байгаагаас гадна сайн дасгалжуулагч, сайн талбай аль аль нь түр зуурын хангамж учраас хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Одоогоор Энэтхэгийн номер нэг спорт бол крикет. Жилл ч мөн адил Энэтхэгт байх хугацаандаа крикетийн тоглолт үзнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж