31 агентлагийн баг өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

31 агентлагийн баг өрсөлдөнө

Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ойн хүрээнд Засгийн газрын агентлагуудын хооронд спортын уралдаан тэмцээнийг энэ сарын 26-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулах юм. БТСГ-аас удирдан явуулах уг тэмцээнд 31 агентлагийн баг тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-ны 10.00 цагаас болох бөгөөд Шадар сайд М.Энхболд оролцох аж.
 

Ц.Баатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж