Компьютер үйлдвэрлэлийн аварга “Microsoft” компани АНУ даяар 14 салбар дэлгүүрээр “Хар баасан гариг” зад хямдрал зарлажээ. Талархлын баярын өдөрт зориулсан худалдаагаар лаптоп, гар утас, программ, видео тоглоомууд болон Xbox 360 удирдлагатай “Kinect” тоглоомын системийг зад хямдруулсан гэнэ. Баасан гаригт орон нутгийн цагаар 12:01 эхэлсэн “Хар баасан гариг”-ийн хямдрал ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх ажээ. Зад хямдралыг “Microsoft”-ын дэлгүүрүүдээс гадна онлайнаар явуулах гэнэ. Хямдралаар ердийн үед 999 ам.доллараар худалдаалагддаг “Sony S137GX” нөүтбүүк 599 ам.доллар, 799 ам.долларын Windows 7 үйлдлийн системтэй “Samsung RC512” лаптоп 499 ам.доллар болж хямдарсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт “Apple” корпораци “iPad”, “iPod” зэрэг бүтээгдэхүүндээ мөн 10 хувийн хямдрал зарласан юм.
Н.Энх