Маргааш урд хилийн боомтуудыг хаана

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Маргааш урд хилийн боомтуудыг хаана

Улс тунхагласны баярын өдөр буюу маргааш манай улс урд хөрштэй хиллэдэг газруудын авто замын шалган нэвтрүүлэх боомтыг хаахаар болжээ. “Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу Монгол Хятадын хилийн авто замын боомтууд улсын чанартай албан ёсны томоохон баяр, ёслолын үеэр харилцан хилээ хаадаг. Гэхдээ үүнд агаарын болон төмөр замын шалган нэвтрүүлэх боомт хамаардаггүй. Тиймээс маргааш Шивээхүрэн, Ханги, Булган, Гашуунсухайт, Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомт ажиллахгүй ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж