Сүхбаатар аймгийн өвсний фондоос өвс хулгайлсан сэжигтнийг цагдаагийнхан барижээ. Энэ сарын 22-ны өдрийн 15.00 цагийн үед ирсэн мэдээллийн дагуу дээрх зөрчлийг илрүүлсэн байна. 56 настай Л нь Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан дээрх хэргийг үйлджээ. Нийтдээ 20 боодол өвс хулгайлсан түүний хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үүсэх эсэх нь шалгалтын явцад тогтоогдох юм байна.
Аймгийн өвсний фондноос өвс хулгайлсан үйлдэл давтагдаж байгаа гэдэг мэдээлэл байгаа ч цагдаагийнханд албан ёсоор илрүүлээд байгаа дээрх мэдээлэл л очсон ажээ. Хэрвээ дээрх иргэдийн үйлдэл давтагдсан бол эрүүгийн хэрэг үүсэх магадлалтай ажээ.
Д.Улаанаа